Хүүхэд, залуучуудын насыг тодорхой болгох шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-02 17:52:34

Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Уранцэцэгийн танилцуулснаар бол Монгол Улсад одоохондоо хүүхдийн тухай тусгайлан авч үзсэн хууль үгүй юм байна.

УИХ-аас “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай”-гэсэн хоёр хуулийг хэлэлцэн баталж, 2016 оны есдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх ёстой атал тодорхойгүй хугацаагаар хэрэгжих товыг хойшлуулжээ.

1996-2016 онд хэрэгжсэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийг хууль тогтоогч дээд байгууллагаас хүчингүй болгосон аж. Аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болгож өөрчилсөн боловч одоогоор хэдэн орон тоотой бүтэц нь ямар байх, талаар шийдвэр гараагүй учир хүлээлтийн байдалд байна.

0-18 хүртэлх насны хүнийг “хүүхэд”-гэнэ гэж тогтсон байтлаа хэдээс хэдэн насны хүнийг “залуучууд”-гэх тодорхой тогтсон заалтгүй урсгалаараа явсаар өдий хүрчээ. Монгол Улсын иргэн гэж 16 нас хүрсэн хүнийг хэлдэг. 16 настай тамирчин олимпид хүч чадлаа сорих эрхтэй.

Социализмын үед 15 настай хүнийг залуучуудын байгууллагад элсүүлдэг байсан. Ийм учраас хүүхэд, залуучуудын насыг тодорхой болгож хуульчилмаар байгаа талаар иргэд, мэргэжлийн хүмүүсс ярьж байна. 

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ