ХӨВСГӨЛ: Дөрвөн суманд хаваржилт хүндэрч болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-22 14:57:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Хөвсгөл аймгийн нийт нутгийн 70 хувь нь цастай, хүйтэн шуургатай байна.

Малын бэлчээрийн ургамал тааруу байгаагаас хаваржилт хүндэрч болзошгүй байна. Цагаан-Үүр, Цэцэрлэг, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумын хаваржилт хүндэвтэр байна. Он гарсаар 13926 толгой мал хорогдсоны дотор ихэвчлэн нэг настай мал түлхүү хорогдож байна. Малчид иргэд бэлтгэсэн өвснийхөө 95 хувийг хэрэглэсэн байна. Аймгийн мал хамгаалах сангаас дансны үнээр өвс, тэжээлийг малчдад олгож эхэлжээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 17 сумаас 838 өрхийн 356,9 мянган толгой мал отроор хаваржихаас гадна аймгийн нутагт 4 сумын 11 өрхийн 3,4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 14 сумын 189 өрхийн 148,9 мянган толгой мал, хилийн зурвас нутагт 5 сумын 177 өрхийн 48,8 мянган толгой мал хаваржиж байна.

 

 

 

 

Холбоотой мэдээ