Хөвсгөл аймагт таван сая мал өвөлжинө

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2016-09-02 20:59:11

Хөвсгөл аймаг оны эхэнд 4,3 сая толгой мал тоолуулж өнгөрсөн хавар 1,5 сая төл хүлээн авсан байна.  Малчид малаа зах зээлд борлуулна, дотооддоо хэрэглээд энэ өвөл 5 сая орчим толгой мал өвөлжинө гэж үзэж байна.

Өнгөрсөн жилийг бодоход газрын гарц сайн хадлан тэжээлийг хангалттай бэлтгэх боломж байгаа учраас малчид холын оторт явах шаардлагагүй гэнэ. Гэхдээ эрт цас унаж хүйтрэх төлөвтэй байгаа учраас цаг алдалгүй хадлан тэжээл, хужир шүү, өвөлжөө хашаа дулаан хувцас зэргийг эртнээс бэлтгэх шаардлагатайг аймгийн Засаг дарга Л.Ганболд сумдын Засаг дарга нарт анхааруулан зөвлөмж хүргүүлжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ