ӨНӨӨДӨР: Оросын "Ворота в Азию" олон улсын үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-23 05:50:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлын тойм:

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00-15.00 цагт: МҮХАҮТ-д: Монгол-Оросын бизнес форум болно. Утас:9191-9396, 8076-8073, 9411-0375.

10.00-12.00 цагт: Тусгаар тогтнолын ордны “Сошиал хаус”-т: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Монгол Улс дахь сүрьеэгийн нөхцөл, байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албатай хамтран уулзалт зохион байгуулна. Утас: 9910-6580, 9914-9247.

11.00 цагт: АН “4/11 мэдээллийн цаг”-аар тус намын шинээр томилогдсон намын дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг танилцуулна. Мөн хүний эрхийн асуудал, инфляц, цалин тэтгэвэрийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:9100-0017.

11.00 цагт:Монгол ньюс мэдээллийн төвд: Хөгжлийн банкны сонсголтой холбогдуулан Б.Жаргалсайханы Бүгд найрамдах намаас мэдээлэл хийнэ.

16.30 цагт: Улаанбаатар дахь Русский Домд (хуучнаар Оросын шинжлэх ухаан,  соёлын төв) "Ворота в Азию" олон улсын 37 дахь удаагийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнгийн хүрээнд Здравствуй,Россия нэртэй VR платформын нээлт болно..

17.30 цагт: “Степпе Арена” мөсөн өргөөнд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох Дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаа болно. 


Холбоотой мэдээ