МАН ахмадын баяр тэмдэглэв

ОРОН НУТАГТ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 16:01:05

Эх орондоо ихийг хийж бүтээсэн ахмад буурлуудаа алдаршуулах зорилгоор жил бүрийн аравдугаар сарын нэгэнд ахмадын баярыг тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ удаад ч Ховд аймгийн МАН-ын хороо ахмадын баярыг тэмдэглэж өнгөрүүллээ.

Баярын хуралд аймгийн МАН-ын дарга Д.Галсандондог, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэд дарга, доктор Б.Очбадрах  оролцсон юм.

Аймгийн МАН-аас зохион байгуулсан Ахмадын баярын ажиллагаанд нийт 300 гаруй ахмад оролцож, энэ үеэр манлай тээвэрчин 2, тээврийн байгууллагын 90 жилийн ойн медаль 5, МАН-ын удирдах зөвлөлийн шагнал 5, МАН-ын хүндэт тэмдэг 3 ахмад тус тус  мэт шагнал урамшуулал олгосон юм. Түүнчлэн 30 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гарын бэлгийг 60 ахмадад өгсөн юм. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд