"Звери" хамтлаг зэврүүн үдшийг халууцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2016-09-03 16:49:36

Өчигдөр шөнө дөл болтол фэйсбүүк хуудсаар ОХУ-ын алдарт "Звери" хамтлагийн дуу цуурайтав. Төв цэнгэлэдхэд болсон тус хамтлагийн тоглолт зэврүүн үдшийг халууцуулах шиг болсон байна.

  Монголчуудад “До скорой встречи”, “Я с тобой” зэрэг дуугаараа хэдийнээ танил болсон  Оросын алдарт “Звери” хамтлагийн тоглолтыг үе үеийн үзэгчид дуустал нь үзэж, хамтдаа хөгжилджээ. Оросын алдарт “Звери” хамтлагийн тоглолтыг “Shamk” entertainment болон "Аист Монголиа" телевиз хамтран зохион байгуулсан юм. "Звери" хамтлагийнхан ч  тоглолтоо "Sings for Mazaalai" уриатайгаар монголын говийн мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготой хийж байгаагаа ч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. “Звери” хамтлагийг  2001  гоцлол дуучин Роман Билык 2001 онд анх үүсгэн байгуулжээ. “Звери” хамтлагт гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов, бас гитарчин Алексей Любчик, гитарчин Максим Леонов нар тоглодог юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ