"100 яруу найрагч-100 эх орны шүлэг" наадам маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2016-09-03 16:59:16

Монголын залуу зохиолчдын холбоо анх "100 яруу найрагч-100 хайрын шүлэг" яруу найргийн наадмыг хоёр удаа зохион байгуулсан. Энэ жилийнхээ наадмыг "100 яруу найрагч-100 эх орны шүлэг" сэдвийн дор хийх гэж байна.

Энэ наадмыг ашгийн бус, үнэ төлбөргүй хийж буй нь ихээхэн онцлогтой болдог юм. Мөн яруу найрагчдыг өргөнөөр оролцуулж, уншигчидтай нь нүүр тулан уулзуулдгаараа ч өвөрмөц болсоор, үзэгч, уншигчид ч хүсэн хүлээдэг сайхан наадам болсон юм. Энэ жил дан ганц Монголын төдийгүй монгол туургатан орноос ч яруу найрагчид ирж оролцох бололтой. Мөн ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат, Д.Нацагдоржийн болон бусад Ринчин, Лодойдамба, Цэдэндорж, Чойномын нэрэмжит шагналтай зохиолч яруу найрагчид, эхлэн бичигч залуу зохиолчид ч оролцох мандатаа авсан байна. Эх орны сэдвээр анх удаа зохиож буй нь ч олны анхаарлыг татаж байна гэж зохион байгуулагчид ярилаа. Мөн бүх шүлэгч найрагчийн шүлгээр тусгайлан ном бүтээх юм. Өмнө зохиосон "100 яруу найрагч-100 харын шүлэг"-ээр  хоёр боть ном гаргасан бол одоогийн "100 яруу найрагч-100 эх орны шүлэг" бас ном болон хэвлэгдэх юм.

Ж.Батсайхан 

 

Холбоотой мэдээ