К.Маккарти “TikTok”-той холбоотой хуулийн төслийг урагшлуулна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-27 12:40:40

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти хууль тогтоогчид TikTok” нийгмийн сүлжээтэй холбоотой үндэсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хуулийн төслийг урагшлуулна гэж ням гарагт мэдэгджээ.


Хятадад төвтэй ByteDance компанийн эзэмшдэг TikTok-ийг хориглох, эсвэл хориг тавих хууль ёсны эрх мэдлийг Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанд олгох хууль батлахыг АНУ-д сүүлийн үед улам хүчтэй уриалах болжээ. Саяхан АНУ-ын Засгийн газрын төхөөрөмжүүдэд уг аппликейшнийг суулгахыг хориглосон юм. 


К.Маккарти Twitter хуудсандаа, Төлөөлөгчдийн танхим америкчуудыг Хятадын Коммунист намын технологийн тэмтрүүл”-ээс хамгаалах хуулийн төслийг урагшлуулах болно” хэмээн нийтэлжээ. 


TikTok-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чу өнгөрсөн пүрэв гарагт Төлөөлөгчдийн танхимын хорооны сонсголд оролцож, хоёр намын хууль тогтоогчид түүнээс Америкт 150 сая хэрэглэгчтэй уг аппликейшнтэй холбоотой үндэсний аюулгүй байдал болон бусад асуудлын талаар асууж тодруулсан юм. 


Пүрэв гарагт болсон сонсголын үеэр TikTok-ийн гүйцэтгэх захирлаас уг аппликейшн нь Бээжингийн хүсэлтээр америкчуудыг тагнасан эсэхийг асуухад үгүй” гэж хариулжээ.


Дараа нь Бүгд найрамдах намын /БНН/ төлөөлөгч Нил Данн өнгөрсөн оны 12 дугаар сард ByteDance” компанийн Хятад дахь ажилтнууд хоёр сэтгүүлчийн TikTok-ийн мэдээлэлд зүй бусаар нэвтэрч, улмаар компанид ажиллахаа больсон гэх мэдээллийг нь эш татан дурдаад, ByteDance тагнуул хийдэг эсэх талаарх асуултаа давтан асуусан байна.


Энэ асуудлыг тагнуул хийсэн гэж тодорхойлох нь зөв гэж бодохгүй байна” гэж Шоу Зи Чу хэлээд, дээрх мэдээлэл нь “дотоод мөрдөн шалгалт-тай холбоотой гэж яриаг нь тасалдуулахаас өмнө тайлбарлажээ.


Хятад улс TikTok хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломжтой” гэдэг үнэнийг бид хэдийнээ мэдэж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал хүлээн зөвшөөрч, шударга байж чадахгүй байгаа нь ихээхэн түгшүүр төрүүлж байна” гэж БНН-ын гишүүн К.Маккарти ням гарагт Twitter хуудсандаа бичсэн байна.


Тус компани Oracle корпорацтай TikTok-ийн АНУ дахь хэрэглэгчдийн мэдээллийг хадгалах гэрээ байгуулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах «Project Texas» төсөлд 1.5 тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байгаагаа мэдэгджээ. 


Төлөөлөгчдийн танхимын Хятадын Коммунист намын асуудлаарх тусгай хорооны дарга, Висконсин муж улсын төлөөлөгч Майк Галлахер ABC News” сувагт ням гарагт ярилцлага өгөхдөө, Шоу Зи Чу пүрэв гарагт Конгрессын сонсголд оролцсоноороо хууль тогтоогчдын санаа зовнилыг намжаахаас илүүтэй Конгрессын ямар нэгэн арга хэмжээ авах магадлалыг нэмэгдүүлсэн” хэмээн ярьсан байна.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2020 онд TikTok”-оос гадна, мөн Хятадын “Tencent” компанийн “WeChat аппликейшнийг хориглохыг оролдож байсан боловч шүүхэд нэг бус удаа ялагдсан юм.  

Холбоотой мэдээ