Халдварт өвчний найман голомт үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-04 11:46:49

Энэ оны 8 дугаар сарын байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд Айраг, Дэлгэрэх, Улаанбадрах, Сайншанд  сумын  нутагт  малын гоц халдварт хонины цэцэг өвчний  8 голомт байгаа аж.

Халдварт өвчнөөр өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэн баталгаажуулсан бөгөөд хорио цээрийн дэглэм тогтоож,  бүх сумдад хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байгаа талаар ХХААГ-аас мэдээллээ.

Тус аймгийн Айраг, Дундговь аймгийн Өндөршил сумын нутгийн зааг Баруун элгэн хэмээх газарт нутаглах  Дундговь аймгийн Өндөршил сумын  иргэн Б.Батнасангийн суурийн 78 хонь, хурганд хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр баталгаажуулж устгасан байна.

Мөн голомтын бүсийн 8 өрхийн 370 хонь өвчилснийг зориудаар устгах арга хэмжээ авчээ. 2015 оны наймдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэл Дорноговь аймгийн хэмжээнд 2093 мал гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилсний 1078  толгойг устгалд оруулжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ