ДОРНОГОВЬ: Нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-28 12:49:54

Сайншанд /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн андрологи, урологийн нарийн мэргэжлийн эмч нар Дорноговь аймгийн Сайншанд хотод энэ сарын 28-29-нд ажиллаж байна.

Эмч нарыг аймгийн ЗДТГ-аас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд орон нутагт урьж ажиллуулж байгаа аж. Эмч нар эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэг, бөөр, шээс ялгаруулах эрхтэн, бэлгийн замын өвчин эмгэгийг оношлох үзлэг, шинжилгээ хийж байгаа юм.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн эмч дутагдалтай байдгаас үүдэж эрэгтэйчүүд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байдал гардаг аж. Манай улсад жилд дунджаар 16.8 мянган хүн нас барж буйн 60.4 хувь нь эрэгтэйчүүд аж. Мөн эрэгтэйчүүд элэг уушгины хорт хавдраар нас барах нь эмэгтэйчүүдээс 8.2-11.3 хувиар илүү байдаг аж. 

Холбоотой мэдээ