ДОРНОГОВЬ: Үйл ажиллагаа ижил хоёр байгууллагыг нэгтгэх шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-29 14:27:52

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Халзан уул рашаан сувиллыг аймгийн Уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын төвтэй нэгтгэх шийдвэрийг аймгийн ИТХ-ын энэ оны гуравдугаар сарынг 22-ны хуралдаанаар  гаргажээ.

Халзан уул рашаан сувилал нь улирлын чанартай бөгөөд үндсэн 12, гэрээгээр 15 ажилтан алба хаагчидтай үйл ажиллагаа явуулж жилд 500 гаруй хүнд үйлчилж, 200 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг аж.

Харин  аймгийн Уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын төв нь уламжлалт эмчийн үзлэг, оношилгоо, монгол эм, төөнө засал, төөнөтэй гуаша, готол засал, гурван шимт ясны шөл, цагаан болон улаан гаргалга зэрэг уламжлалт эмчилгээг иргэдэд үзүүлдэг.

Тус хоёр байгууллагын үйл ажиллагааны давхардлыг арилгаж нэг бүтэц зохион байгуулалтай болгосноор нэгдсэн удирдлагатай болж рашаан сувилал болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарна хэмээн албаныхан тодотгов.

Холбоотой мэдээ