Монгол Улсыг хөгжүүлэх дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-29 20:44:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлийг баталлаа.


Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөрөөр суралцагч элсүүлэх тоо, элсэлтийн босго оноо, зээл олгох суралцагчийн хяналтын тоог тогтооход баримтлах аргачлалыг баталж мөрдөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан байна.


Мөн Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн чавхдаст, нумт, утсан хөгжмийн зэмсэг, дижитал концертын танхимын техник хэрэгсэл, дууны төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах нэг тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.

Холбоотой мэдээ