“Дорноговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-09-05 13:46:54

Энэ сарын 09-10-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод “Дорноговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно.

Жил бүр зохиогддог үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгчид сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, эсгий эсгий бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, оёмол, сүлжмэл хатгамал бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, барилгын материалын чиглэлээр өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг уламжлалтай.

Ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн ЗДТГ ажиллах бол хамтран зохион байгуулагчаар  Сайншанд сумын ЗДТГ, тус аймгийн ХХААГ, МХГ, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Дорноговь аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллаж байгаа аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ