19 сургуульд 11831 сурагч суралцаж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-09-05 13:58:54

2016-2017 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн хэмжээнд төрийн өмчийн 19 сургуульд 11831 сурагч, 27 цэцэрлэгийн 162 бүлэгт 5755 суралцаж байна. Мөн ерөнхий боловсролын сургуульд 600, цэцэрлэгт 151 багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаа гэж аймгийн Боловсрол, соёлын газраас мэдээллээ. 

Тус аймгийн Манлай суманд 320 хүүхдийн суудалтай сургууль, Даланзадгад суманд 240 хүүхдийн спортын сургууль мөн  тус бүрдээ 200 хүүхдийн багтаамж бүхий 2 цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулсан хүүхдийн сурч хөгжих ая тухтай орчин нөхцөлийг сайжруулсан байна.

Сургууль цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн бодлого барьж ажилласны үр дүн энэ жил харагдаж байна гэж аймгийн Боловсрол соёлын газрынхан хэллээ. Хүүхдийн дуу хонхон дуутай ижилдсэн энэхүү баярын өдрүүдэд Өмнөговь аймгийн Лаборатори 1дүгээр бүрэн дунд сургууль “Улсын тэргүүний сургууль”-иар шалгарч мэргэжил нэгт хамт олноо түүчээллээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
 

Холбоотой мэдээ