АРХАНГАЙ: 10000 хүнд ноогдох сувилагчийн тоо 30.8 байгаа нь аймгуудын дундаж үзүүлэлтээс доогуур байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-04 11:54:29

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 100 жилийн ой угтсан салбарын хөгжлийн форум эрүүл мэндийн хөгжлийн форумаар үргэлжилсэн. Энэ форум нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар хамтын ажиллагааг сайжруулан, хөрөнгө оруулалт, хөгжлийг хангах гарцыг олох зорилготой байв.

Форумд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Б.Цэрэннадмид, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ЭМ-ын сайд асан А.Цогцэцэг, ЦТЭ-ын дарга Б.Энх-Од, аймгийн ЭМГ, НЭ, ЗӨСТ, сумдын ЭМТ-ийн эрхлэгч, ахлах сувилагч нар, эмийн сан, хувийн эмнэлгийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн форумын үйл ажиллагаанд оролцсон.


Аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогын баримт бичгийн үндсэн зарчим нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх, эрүүл мэндийн тэгш байдлыг хангах юм.


Салбарын хөгжлийн гол зорилго нь эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн, эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх юм.


/Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажиллаж буй салбарууд/


Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 1274 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан ажиллаж байна. Их эмчийн мэргэшсэн байдлыг авч үзвэл 2022 оныхоор 81.6 хувь нь нарийн мэргэжлээр мэргэшсэн байгаа бол сувилагч нарын 43.8 хувь нь мэргэшсэн байна. 10000 хүн амд ноогдох эмчийн тоо аймгуудын дундаж нь 26.8, сувиалгч 35.3 байгаа бол тус аймгийн хэмжээнд их эмчийн 10000 хүн амд ноогдох нь 21.7, сувилагчийн тоо 30.8 байна.


Эрүүл мэндийн салбарын сүүлийн 10 жилийн хугацаанд хүрсэн үр дүнг харвал,

  1. Хүүхдийн эндэгдэл 3,9-11,8 просанимелээр буурсан
  2. Эхийн эндэгдэлгүй ажилласан
  3. Дундаж наслалтыг 2,8 жилээр уртасгасан
  4. Хавдрын хими эмчилгээ 100 хувь хийдэг болсон
  5. Хавдрын мэс заслыг нэвтрүүлсэн
  6. Хавдрын тасаг нээсэн
  7. Дурангийн болон Уралоги андрологийн мэс заслыг нэвтрүүлсэн
  8. Гүйцэтгэлийн санхүүжилтийн реформыг эхлүүлсэн (эмнэлгийн бие даасан байдал, бүтээмжийн урамшуулал, харилцааны урамшуулал олгож эхэлсэн) ажээ.

Тулгамдсан асуудал нь:

  1. НЭМ-ийн бүтэц оновчтой бус
  2. Шүд цоорох өвчлөлийн тархалт 80 хувь
  3. Осол гэмтлийн тохиолдол өндөр, салбар дундын оролцоо сул
  4. Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийн хамрагдалт бага
  5. Эрүүл зан үйл төлөвшөөгүй байдал (зохистой хооллолт, хөдөлгөөн, хорт зуршил)
  6. Орчны эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл их (утаа, авто зам, бүрэн бус техник, хөрсний бохирдол)
  7. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага дээр амны хөндийн кабинет байхгүй
  8. Эрт илрүүлэг үзлэгийн чанар, хамралт бага
  9. Хүний нөөцийн хомсдол /сувилагч тусгай мэргэжилтэн, НЭМ-ийн ажилтан/ зэргийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа илтгэлдээ дурдлаа.

                      

Шийдэл нь ямар байх вэ гэдгийг салбарын хүрээнд дараах байдлаар харж байгаа аж.

 

-Эрт илрүүлгийн амьд тогтолцоо, Хүүхдийн зүрхний гажгийн (6-11 нас) эрт илрүүлгийг идэвхжүүлэх

- МИ Cardio module-яаралтай оношлох, эмчлэх, аюулгүй шилжүүлэх

- МОН ФЭН төсөл - урьдчилан сэргийлэх, завсрын хүчин зүйл бууруулах

-НЭ-ийн Зүрх судасны оношлогоог тусад нь гаргах, мэргэжлийн их эмчийн тоог нэмэгдүүлэх, улмаар ангиограмма хийдэг болох

-Хавдарт хүргэж буй завсарын хүчин зүйлийг бууруулах мэдээлэл, нөлөөлөл, судалгаа хийх

-Хавдрын эрт илрүүлэг, эрт оношлогоо, эргэн дуудалтыг сайжруулах

-НЭ-т хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээ, зарим мэс ажилбар хийх, энэ чиглэлийн ор өргөтгөх

-Хавдрын эрт илрүүлгийн нүүдлийн клиники

-Осол гэмтлээс сэргийлэх оролцоот мэдээлэл, нөлөөлөл, сургалт

-Осол гэмтэл яаралтай тусламжийн чадавх бэхжүүлэлт, орон нутгийн сүлжээ үүсгэх

- Хар цэгт осол гэмтлийн яаралтай тусламжийн пункт байгуулах(3 суманд)

-НЭ-т осол гэмтлийн тасаг, мэс ажилбар хийдэг болох

-Хэвтээгээр өвчтөн тээвэрлэх тоноглогдсон автомашин хангалт

-14 суманд шүдний кабинет байгуулах

-Сумдын сургуулиуд дээр нь амны хөндийн эрүүл ахуйн чиглэлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах,

-“Би ирээдүйн шүдний эмч” клуб, Үе тэнгийн сургагч, Хүүхдээс хүүхэд аргачлалыг идэвхжүүлэх

Хувийн шүдний эмнэлгийн явуулын үзлэгийг дэмжих зэрэг асуудлыг гаргаж хэлэлцүүлсэн юм.

Холбоотой мэдээ