Нийт 228 га талбайн лууль шарилжийг устгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-09-05 16:07:01

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг өнгөрсөн сарын 6-наас эхлэн 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

Аяны хүрээнд 2 сая 280.0 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг ногоон байгууламжийн технологийн дагуу үрээ хаяхаас нь өмнө хадаж устгав.

Сэлбэ, Туул, Дунд гол, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө, Нисэх-Яармаг, Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуу, гэр болон орон сууцны хороолол доторх нийт 228 га талбайн лууль шарилжийг нийт 815 байгууллагын 8500 хүн оролцож хаджээ.

Харин 2 дахь аян ирэх оны 5 дугаар сард эхлэх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ