АРХАНГАЙ: Архангай аймагт Сувилахуйн сургууль байгуулах санал дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-06 14:42:37

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Архангай-100” эрүүл мэндийн хөгжлийн форумаас гарсан санал, зөвлөмжийг танилцуулж байна.

Бодлого боловсруулах түвшинд:

-Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн бодлогыг оновчтой болгон гүйцэтгэлээр тооцох, холбогдох эрх зүйн актад тусгах

-БШУЯ, анагаахын ухааны боловсрол олгох сургуулиудтай хамтран бага эмч, сувилагч, лаборант, рентген техникч, тоног төхөөрөмжийн инженер, сэтгэл зүйч, хоол зүйч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын элсэлтийг нэмэгдүүлэх

-Сумын эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны стандартыг шинэчлэх

-Мэргэжлийн нийгэмлэг, салбар зөвлөлүүдтэй хамтран ТАЗ-ийн тогтоолын дагуу эмнэлгийн мэргэжилтнүүдийн албан тушаалын тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах

-Хүнсний аюулгүй байдал эрүүл ахуй, түүний хяналтыг сайжруулах

-Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ангиаграфийн оношилгоог нэвтрүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын шүдний тусламж үйлчилгээ, мобайл технологийг өргөжүүлэхэд бодлогоор дэмжлэг үзүүлэх

-Нийгмийн эрүүл мэндийн төв, Уламжлалт анагаах ухааны төвийг шинээр байгуулах, Өлзийт Хотонт, Тариат сумын эрүүл мэндийн төвд “Яаралтай тусламжийн функт” байгуулахад бодлогын болон техник туслалцааны дэмжлэг үзүүлэх

-Архангай аймагт Сувилахуйн сургууль байгуулах, аймгийн Нэгдсэн эмнэлгийг сургалтын бааз эмнэлэг болоход дэмжлэг үзүүлэх

-Магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн даатгалын сонгон  шалгаруулалтыг нэгдсэн зохицуулалттай байх, эрүүл мэндийн даатгалын өртгийн жин, нэг иргэнд тооцох санхүүжилтийг нэмэгдүүлэх

-Эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйлдэл бүрээр тооцон санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлэх

-Эрүүл мэндийн салбарт ашиглагдаж байгаа цахим програмуудыг нэгтгэх, уялдаа холбоог сайжруулах

-Эрүүл мэндийн салбарын хэмжээнд эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг хангах нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөг гарган, хэрэгжүүлэх

-Барилгын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээ хийдээ өмнөх ажлын гүйцэтгэл, чанарыг онцгой анхаарах, орон нутгийн байгууллагатай эргэх холбоотой байх

 

Орон нутгийн  захиргааны байгууллагад:

-Жишиг сумын эрүүл мэндийн төвийн төслийг орон нутгийн удирдлагуудыг анхаарлыг хандуулан, холбогдох шийдвэрүүдийг  гаргуулан, эрх зүйн орчинг бүрдүүлэх, бүх сумын эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэх

-Анхан шатны эрүүл мэндийн 14 байгууллагад шүдний тусламж үйлчилгээний иж бүрэн кабинетийг байгуулах

-Осол гэмтэл өндөр байгаа хар цэг бүхий Өлзийт,  Хотонт, Тариат сумын эрүүл мэндийн төвд “Яаралтай тусламжийн функт” байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах

-Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах

-Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл /хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, хорт зуршил г.м/-ийн талаар иргэд, албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд манлайлан оролцох

-Орон нутгийн түвшинд зохион байгуулж байгаа явуулын эрт илрүүлэг үзлэгт санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах

-Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээнүүдэд салбар дундын оролцоог хангах

-Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа орчныг сайжруулах /дугуйн зам, явганы хүний зам, эзэнгүй нохой/

-Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ангиаграфийн оношилгоог нэвтрүүлж зүрх судасны болон тархины харвалтыг бууруулах

-Нийгмийн эрүүл мэндийн төв, Уламжлалт анагаах ухааны төвийг шинээр байгуулахад дэмжлэг үзүүлэх

-Сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилга, ариун цэврийн байгууламжийг сайжруулах зураг төсөв, тооцоог баталгаажуулан, эмнэлгийн орчин нөхцлийг үе шаттай сайжруулах

-Сувилагчийн сургуулийг байгуулахад дэмжлэг үзүүлэх

-Эмнэлгийн мэргэжилтэнүүдийг үе шаттай гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтад хамруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх

-Сум бүрт 2 айлын сууц барихад санхүүгийн дэмжлэг үзүүлэн шийдвэрлэх

-Хүүхдүүдийн зүрхний гажиг илрүүлэх оношилгоо шинжилгээ 7-11 нас болгон өргөжүүлэн ажиллахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх

-Сумдын эмнэлгүүдийн оношлогооны чадавх сайжруулах (цус, шээс, биохимийн анализаторууд)

 

Эрүүл мэндийн байгууллагад:

-Хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон Зүрх судас, хавдар, осол гэмтэл, амны хөндийн эмгэгийг бууруулах загвар төслийг боловсруулж хэрэжүүлэх

-Эмнэлзүйн нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх

-Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах чиглэлээр иргэд, олон нийтийг уриалах, бүтээлч ажлуудыг орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж ажиллах

-Хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэн, стандартад нийцүүлэн сувилагч, бага эмч, эм найруулагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтныг орон тоогоор ажиллуулах

-Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах дадлага олгох, төрөлжүүлэн сургах, хөрвөх чадвартай болгох, багаар ажиллах

-Эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран ажиллах

-Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж,  тэгш байдлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах

-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, эмгэгийг илрүүлэн эмчлэх, жирэмсэн эхийн хавсарсан эмгэгийг эрт илрүүлж эмчлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах

-Өндөр эрсдэлтэй жирэмсний нийгэм, биологи, амьдралын байдлын эрсдэлт хүчин зүйл болох 20-оос доош насны жирэмсэн, 30-аас дээш насны тулгар жирэмсэн, 35-аас дээш насны давтан төрөгчийг жирэмсний хугацаанд онцгой анхаарч хяналтад авч, жирэмсний хяналт, төрөх үеийн тусламжийг чанартай үзүүлэх

-Жирэмсний хяналтын хугацаанд эх түүний гэр бүлийн гишүүдэд жирэмсэн, төрөх,төрсний дараах үе, нярайн эмгэгийн үеийн аюултай шинж, хүндрэлийн талаар ойлгуулж эрүүл мэндийн тусламж хайх мэдлэгтэй болгох

-Жирэмсний хяналтын эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтыг
тасралтгүй зохион байгуулах

-Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж (НЭҮНШТ)-ийн хэрэгжилт, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах

-Нярайд үзүүлэх сэхээн амьдруулах тусламж үйлчилгээний бүх үе шатанд багаар ажиллах, тусламжийг чанартай, хүртээмжтэй үзүүлэх

-Гэрийн эргэлтийн чанарыг сайжруулах, эцэг, эх, асран хамгаалагчдад осол гэмтлээс сэргийлэх, тусламж хайх мэдлэг олгох сургалт сурталчилгааг тогтмол үр дүнтэй зохион байгуулах

-Яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, ажилчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэн тушаал зааврыг мөрдөн ажиллах

-Сувилахуйн тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног, төхөөрөмжүүдийг шийдвэрлэх (стандарт ор, гудас)


Иргэд, гэр бүл, аж ахуйн нэгж, хамт олонд:

айгууллагын ажилтны эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу зохион байгуулах, ажилчдаа эрт илрүүлэг үзлэгт 100 хувь хамруулах

-Байгууллага бүр хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулах, ажилтны эрүүл мэндийг дэмжих

-Иргэд эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт товлолт хугацаандаа тогтмол хамрагдах зэрэг санал, зөвлөмжүүдийг гаргажээ.

Холбоотой мэдээ