БАЯНХОНГОР: Спорт байгууламжийг энэ онд бүрэн ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-10 10:41:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Оготнотой булаг" орчмын задгай талбайг спортын байгууламж /спортын төрөл тус бүрээр/ болгон тохижуулж байна. Тус бүсэд ашиглалтад ороод байсан 3×3 сагсан бөмбөгийн талбайн хажууд 5×5 сагсан бөмбөгийн талбайг тохижуулж эхэлжээ.


Номгон хайрхны хаяа бэл "Оготнотой булаг" орчмыг бүх насны иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх спорт, соёл амралтын хүрээлэн байдлаар ашиглахаар хөгжүүлж буй. Зориулалтын орц гарц, шат, автомашины зогсоол, явган хүний зам, эко хавтан бүхий тохижилт, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, скитийн талбай, гэрэлт гудамж, боловсон бие засах цэг байгуулах ажлуудыг өмнөх онуудад хийж гүйцэтгэсэн.



Тэгвэл скэйбордын талбай, волейболын талбай, гүйлтийн зам, 100 автомашины зогсоол зэргийг энэ онд ашиглалтад бүрэн оруулах аж.


Сонирхуулахад, Урин дулаан цаг ирж буйтай холбоотой иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, явган зорчих хэсгээр автомашинтай нэвтэрсэн зөрчлүүд гарч байгаа тул тус бүсийн орчимд 60 см-ийн гүнтэй шуудуу ухаж автомашин зорчих замыг хаажээ.

Холбоотой мэдээ