СҮХБААТАР: Анхны хоёр давхар барилга
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Энэ бол тус аймагт хамгийн анх барьсан хоёр давхар
барилга. 1960 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар, сургуулийн зориулалтаар барьж ашиглалтад
оруулснаас хойш өнөөг хүртэл боловсролын үйл ажиллагаагаа явуулж буй.
Барилга 20 гаруй анги
танхим, хоёр давхартаа урлагийн заалтай чулуугаар барьсан аж. Тухайн үед
Баруун-Урт сумын хоёрдугаар сургуулийн хичээлийн нэгдүгээр байр байсан бол
өдгөө гуравдугаар сургуулийн хичээлийн байраар ашиглагдаж байна. 60 гаруй жил
болсон учир ашиглалтын шаардлага хангахгүй болжээ.Тиймээс энд ямар нэг үйл
ажиллагаа эрхлэх боломжгүй гэх дүгнэлтийг холбогдох газрууд гаргаад байгаа аж.
Гуравдугаар сургууль
944 сурагчтай. Үүний тавин хувь буюу 480 гаруй нь ахлах ангийн сурагчид өдгөө тус
байранд хичээллэж байна. Тус сургууль ирэх хичээлийн жилээс шинэ байранд орох
төлөвлөгөөтэй. Хэрэв тэгвэл энэхүү барилгыг яг хуучных нь төрхөөр хадгалах нь
зөв гэдэг байр суурийг холбогдох албаныхан илэрхийлж байлаа.