ХОВД: Хүнсний ногоо тариалалтаар улсдаа дөрөвдүгээрт ордог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-24 11:24:30

Жаргалант /МОНЦАМЭ/. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг нь “Шинэ Ховд Агро парк” - Хөдөө аж ахуйн үйлдвэрийн бүс- цогц төсөл хэрэгжүүлж байна.   
Xовд аймаг нь хүнсний ногоо тариалалтаар улсдаа дөрөвдүгээрт ордог. Одоогоор сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн болон  хавар, өвлийн улиралд хүнсний нарийн ногоо, малын тэжээл, өндөг гэх мэт бүтээгдэхүүн нь улсын дунджаас 30-40 хувь өндөр үнэтэй байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.  

Дээрх төсөл хэрэгжсэнээр нутгийн иргэд гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүнээ улсын дундажтай адил буюу 20-40 хувийн хямд үнээр худалдан авах боломж бүрдэхээс гадна экологийн эрүүл хүнс хэрэглэнэ.  
Мөн 1000-1500 ажлын байр бий болох бөгөөд “Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк”-ийн үйлдвэрүүдийн үндсэн түүхий эд хангагч болж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг орлох, экспортод гаргах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Өнөөдрийн байдлаар уг төсөл 40 хувийн хэрэгжилттэй явж байна.   

Холбоотой мэдээ