ХОВД: Хар-Ус нуур дагуу 10 тонн орчим хог хаягдал цэвэрлэж, устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-24 16:16:22

Жаргалант /МОНЦАМЭ/. Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, бусад мэргэжлийн байгууллага хамтран хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлын явцад нуурын орчимд хог хаягдал, малын сэг зэм их хэмжээгээр үүссэн байсныг илрүүлжээ.       


Тодруулбал, Ховд аймгийн Манхан сумын Баян гол багийн Шаврын тохой, Чандмань сумын нутагт Хар-Ус нуурын Цахиуртын хоолой гэх газарт хог хаягдал, малын сэг зэм их хэмжээгээр үүссэн байсныг Манхан, Чандмань сумын удирдлагуудад танилцуулж, цэвэрлэх тухай  үүрэг чиглэл хүргэж, тухайн нутгийн иргэдийг оролцуулан цэвэрлэгээ хийсэн байна.  


Энэ ажлын хүрээнд нийт 100 орчим малын сэг зэмийг нуураас гаргаж, 10 тонн орчим хог хаягдлыг  цуглуулан тээвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хүргэж ариутгал халдваргүйтгэл хийж устгалаа.  

Холбоотой мэдээ