ХӨВСГӨЛ: Цахим номын сан бүхий “HUB” танхим байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-26 08:41:26

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цахим номын сан, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, спортоор хичээллэх танхим бүхий “Залуучуудын хөгжлийн жишиг төв” байгуулж байна.

Тус төвд залуучуудын цахим хэрэглээ, боловсролыг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих, өсвөр үе, иргэд, залуучуудад зориулсан  HUB танхимыг байгуулна. 

Танхимаар дамжуулан залуучууд ном унших, сонсох, бүх төрлийн цахим хичээлүүд үзэх, англи хэлний анхан шатны сургалтад хамрагдах, монгол бичгийн сургалт, VR төхөөрөмж ашиглан цахим орчноос шаардлагатай мэдээ, мэдээллээ авах боломж бүрдэх аж.

Хөвсгөл аймагт 15-34 насны 41698 хүүхэд залуус амьдарч байгаагийн дотор 18-34 насныхан 35620 байгаа ажээ.




Холбоотой мэдээ