“Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэн худалдаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд энэ сарын 08-11-ний өдрүүдэд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд зохион байгуулна.
МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд дотоодын 102 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож байна. Үүнээс хүнсний салбрын 37 аж ахуйн нэгж, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэрэгсэл 3, үнэт эдлэл 3, барилгын салбараас 2, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16 аж ахуйн нэгж тус тус оролцохоор мэдүүлжээ.
Үзэсгэлэнг зохион байгуулснаар ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих , сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Ч.Ариунболд