ДОРНОГОВЬ: Явган аялагчид аяллын явцдаа мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Даланжаргалан /МОНЦАМЭ/.“Нээлттэй Дорноговь” зорилтот жилийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд Даланжаргалан сумын
ЗДТГ, Даланжаргалан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Монголын Явган
алхалтын холбоотой хамтран Их Нартын байгалийн нөөц газраар Улаанбаатар хот,
Дорноговь, Төв, Дорнод, Орхон, Дархан-Уул, Увс зэрэг долоон аймгийн 80 гаруй
аялагчид явган аялал зохион байгуулжээ.
Аялагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэр бум” мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Даланжаргалан сумын Ногоон байгууламжид мод тарьсан байна.
Даланжаргалан сумын ЗДТГ-аас мод тарьж ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилгын хүрээнд сумын төвийн баруун талд ойн төгөл байгуулахаар өнгөрсөн жилээс газар хашаалж нутгийн иргэдтэй мод тарих чиглэлээр хамтран ажиллаж буй. Энэ өдөр дэлхийн олон улсын байгаль экологийн өдөр тохиожээ.