ИБУИНХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Фиона Блитийг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-28 15:17:42

ЛОНДОН. /GOV.UK/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг хашиж буй Филип Мэлоун өөр дипломат албанд томилогдох болсон тул түүний оронд Фиона Блитийг томилжээ. Ф.Блит 2023 оны долоодугаар сараас үүрэгт ажилдаа орно.


Тэрбээр 2006-2010 онд Британийн армид офицер, 2011-2012 онд Европын Терроризмтой тэмцэх албаны ажилтан, 2012 онд “Клинтон сан”-гийн бодлогын асуудал эрхэлсэн газарт судлаач, 2013 онд Олон улсын энх тайвны хүрээлэнд бодлогын шинжээч, 2013-2017 онд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт бодлогын ахлах зөвлөх, 2017-2020 онд НҮБ-ын Сомали дахь Суурин төлөөлөгчийн газарт улс төрийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн, 2020-2021 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ерөнхий шинжээч /Ойрхи Дорнод/, 2021-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Орос, Украины асуудал хариуцсан бүлгийн ахлагч, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газарт тус тус ажиллажээ. 

Холбоотой мэдээ