Монгол Улсаас нэн ховордсон хоёр цоохор ирвэсийг ОХУ-д шилжүүлэн өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-01 14:17:11

MОСКВА. /Krasnaya vesna/. Монгол Улсын Ирвэс хамгаалах сангаас хоёр цоохор ирвэс өгөхөөр боллоо гэж  ОХУ-ын Байгаль орчны яам “Telegram”сувгаараа мэдээлжээ.


"Монгол Улсын Ирвэс хамгаалах сангаас ОХУ-д эмэгчин, эрэгчин хоёр цоохор ирвэсийг шилжүүлнэ" гэж уг мэдээнд дурдсан байна.


Тэдгээр цоохор ирвэсийг Красноярскийн хязгаарын "Роев Ручей" амьтны хүрээлэнгийн зэрлэг амьтдыг дасгах, сэргээн эмнэх төв  рүү явуулах бөгөөд тэнд үржүүлэг хийсний дараа гарсан үр төлийг нь зэрлэг байгальд тавина. “Ийнхүү ОХУ дахь цоохор ирвэсийн тоо толгойг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж Байгаль орчны яам мэдээлжээ.


Улаан номд орсон цоохор ирвэс ОХУ-д одоогоор 90 орчим бий. Энэхүү нэн ховордсон амьтныг хамгаалах талаар Экология” хөтөлбөр тус улсад хэрэгжиж байна.

Холбоотой мэдээ