ӨВӨРХАНГАЙ Хүүхдүүд ихээр худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-02 17:43:32

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-ын Хяналтын алба, БШУГ-аас ЕБС-ийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг зургаан сумын 46 худалдааны газарт шалгалт хийгээд байна.

Дээрх дэлгүүрүүдэд үйлдвэрлэсэн улс, компани нь тодорхойгүй, бар код нь зөрүүтэй, хаяг шошгоны зөрчилтэй шүршдэг чихэр, цэлцэгнүүр, бугуйвчин болон гуурсан, нүдэн, үрлэн чихэр, хатаасан жимс зэрэг 14 төрлийн хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсан тул дэлгүүрийн эздэд зөвлөмж өгч, буцааж татах арга хэмжээг авлаа.


Аймгийн хэлтэс, албадын Шуурхай хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох дэлгүүр, хүнсний цэгүүдэд борлуулж буй, хямд үнэтэй, хүүхдүүд ихээр авч иддэг хүнсний бүтээгдэхүүний чанарын байдалд хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгосны дагуу уг шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтын үр дүн, зөрчлийн талаар иргэд, олон нийтэд мэдээлж, зөвлөгөө, сэрэмжлүүлэг хүргэхийг Ажлын багт даалгав.  

Холбоотой мэдээ