ХОВД: Цагдаа, прокурорын байгууллагын төлөөллүүд зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-03 11:42:09

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газрын хамтарсан зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж,  туршлага солилцож байна. 

Энэхүү зөвлөгөөний үйл ажиллагаа нь цагдаа, прокурорын байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, холбогдох хууль журмын хэрэгжилтийг хангах, мөрдөн шалгах болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй бэрхшээл-зөрчил дутагдлыг арилгах, ажлын чанар, үр дүн, хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулахад чиглэж буй

Тус зөвлөгөөнд аймгийн Прокурор болон Цагдаагийн газрын дарга, зөвлөлийн гишүүд, хяналтын прокурор, мөрдөн шалгах болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчид оролцлоо.  

Зөвлөгөөний явцад мөрдөн шалгах ажиллагаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл мэдээлэл танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэх юм.  

Ийнхүү Прокурорын газар, Цагдаагийн байгууллага хамтран зөвлөгөөн хийж байгаа нь  алба хаагчдыг чадавхжуулж, харилцан туршлага солилцох боломж бүрдүүлж байгаагаараа онцлогтой.    

Холбоотой мэдээ