Туркийн газрын тосны шинэ ордын нөөцийг 1 тэрбум торх гэж тооцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-05-04 13:54:47

АНКАРА. /CNN Turk/. Туркийн зүүн өмнөд хэсэгт илэрсэн газрын тосны шинэ ордын нөөцийг 1 тэрбум торх гэж тооцож байна. Энэ тухай лхагва гаргийн орой Дамжуулах хоолойн үндэсний компанийн тэргүүн Мелих Хан Билгин “CNN Turk” телевизийн нэвтрүүлгээр мэдэгджээ.


“Шинэ ордын нөөцийг бид 1 тэрбум торх,  нөөцийн өртгийг 70 тэрбум ам.доллар гэж тооцоолж байна” гэж тэрбээр хэлээд цаашдаа экспортлохоор төлөвлөж байгааг нэмж дурдсан байна.


Туркийн Ширнак мужид газрын тосны шинэ орд илрүүлснийг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мягмар гарагт мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, 2.6 км-ийн гүнээс газрын тос илэрсэн бөгөөд орд газрын олборлох хүчин чадал нь өдөрт 100 мянган торх аж.



Холбоотой мэдээ