Мах, цагаан идээ худалдах цэгүүд эрүүл ахуйн шаардлага хангасангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-08 00:04:27

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр сумын худалдааны төвийн хөдөө аж ахуйн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний худалдаалалтад хяналт шалгалт хийлээ.

Тухайлбал Занабазар ХХК-ийн мах, цагаан идээ худалдах цэгт болон гадна талбайд айраг худалдаж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьсан байна.

Шалгалтаар ажлын байр эрүүл ахуйн шаардлага хангахгүй, угаалга цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй байсан учраас шаардлага тавьж, түрээслэгчдээр их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг хийлгэлээ.

Мөн айрагны сав, амталгааны аяга, шанага, жижиглэн савладаг хуванцар савнууд нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан ба илэрсэн зөрчлийн дагуу  арга хэмжээ аваад байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ