Сербид галт зэвсгийн хяналтыг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-06 10:47:29

БЕЛГРАД. /AFP/. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич галт зэвсгийн хяналтыг чангатгахаар төлөвлөж байгаагаа баасан гарагт мэдэгдлээ.


Лхагва гарагт тус улсын нийслэл Белград хотын нэгэн ахлах сургуульд өсвөр насны хүү гал нээсний улмаас найман хүүхэд, сургуулийн хамгаалагч амиа алдсан хэрэг гарсан юм. Түүнээс нэг хоногийн дараа нийслэл хотоос холгүй орших сууринд 21 настай эрэгтэй автомашинаас гал нээсний улмаас найман хүн амиа алдаж, 14 хүн шархадсан харамсалтай хэрэг гарчээ.


Сербийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч шинээр галт зэвсгийн зөвшөөрөл олгохыг түр зогсоож, ийм зэвсэг эзэмшигчдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байгаа эсэхийг шалгахаас гадна хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн тохиолдолд ногдуулах шийтгэлийг чангатгахаар төлөвлөж байгаа юм байна.


Сербид 760 мянга гаруй галт зэвсэг бүртгэлтэй байдгаас гадна хууль бусаар эзэмшдэг олон галт зэвсэг байдаг гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Холбоотой мэдээ