БАЯНХОНГОР: Багш, сурагчид хос хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-08 10:33:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Төгс Алгоритм" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Баярхүүгийн Хишигдэмбэрэл Улсын мэдээлэл зүйн олимпиадын ахлах ангийн сурагчдын ангилалд хүрэл медаль, тус сургуулийн багш Сүхбаатарын Цагаан багш нарын ангилалд хүрэл медаль хүртэж, багш шавь хоёр улсын олимпиадаас хамтдаа медалиа гардан авчээ.


Сурагч Б.Хишигдэмбэрэл "Төгс Алгоритм" сургуулийн сурагчдаас анхны Улсын олимпиадын медалийн эзэн болж байгаа бол Баянхонгорынхны 2009 оны улсын медалиас хойш Мэдээлэл зүйн олимпиадын сурагчдын төрлийн 14 жилийн дараах медаль болж байна. Харин С.Цагаан багшийн хувьд улсын мэдээлэл зүйн багш нарын олимпиадын ес дэх ( 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл) медаль нь юм.


Б.Хишигдэмбэрэл Ази Номхон далайн бүсийн програмчлалын олимпиад болон Олон улсын програмчлалын олимпиадын Монголын багийн сонгон шалгаруулалтад оролцохоор бэлтгэж байгаа аж.

Холбоотой мэдээ