БАЯНХОНГОР: Баянхонгор хайрхныг тахих ёслолыг энэ сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-09 09:38:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн тахилгат уул Баянхонгор хайрхныг тахих ёслолыг энэ сарын 21-22-нд зохион байгуулахаар тогтжээ.


Галуут сумын нутаг дэвсгэрт орших Баянхонгор хайрхныг 2009 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор "Аймгийн тахилгат" уул болгон дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн байдаг. Хайрхныг тахих хугацаа 2022 онд тохиосон ч  мал амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлаас шалтгаалан өнжөөд байсан юм.

Элс нь тодорсон эл хайрхныг шүтсэн хүн зон баян тансаг явдаг учраас энэ уулыг Баянхонгор гэж нэрлэсэн гэдэг. Мөн Баянхонгор аймгийг анх энэ уулын өвөрт 1923 онд байгуулж байсан учир Баянхонгор аймаг хэмээн нэрлэсэн түүхтэй.

Холбоотой мэдээ