Хятад улсын дахин ашиглах боломжтой туршилтын сансрын хөлөг амжилттай газарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын дахин ашиглах боломжтой туршилтын сансрын хөлөг тус улсын баруун хойд нутгийн Ганьсу мужийн "Жюцюань" сансрын буудалд өнөөдөр амжилттай газардлаа.
Энэ хөлөг нь
сансрын тойрог замд 276 хоног ажиллаад буцаж ирсэн аж. Туршилт амжилттай болсноор сансрын уудмыг ирээдүйд энх тайвны зорилгоор
ашиглахад зориулагдсан илүү тохиромжтой, зардал багатай олон удаа ашиглах
Хятадын технологийн хөгжлийн судалгаанд үсрэнгүй түлхэц өгснийг нотолж байна.
Хятад улс сансрын үндэснийхээ хөтөлбөрийг идэвхтэй хөгжүүлж, цаг уур орчны судалгаа, харилцаа холбоо, навигацийн
хиймэл дагуул бүтээж, цаашилбал сарны судалгаа шинжилгээний технологийг боловсруулж байна.
Мөн түүнчлэн Хятадын
мэргэжилтнүүд жижиг гаргууд, Ангарагийг судлах төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тойрог зам дахь БНХАУ-ын сансрын
станцыг угсарч дуусгаад байгаа билээ.