ӨВӨРХАНГАЙ: Хур тунадасны хэмжээг 60 орчим хувиар нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-09 20:13:18

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОША-аас 5 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд цаг агаарт зориудаар нөлөөлөх 7 удаагийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсны үр дүнд хур тунадасны хэмжээг 60 орчим хувиар нэмэгдүүллээ.

Урд шөнө Бат-Өлзий, Уянга, Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Богд, Гучин-Ус сумын нутгаар бороо орж, хур тунадсыг 0.4-4 мм нэмэгдүүлсэн бол өнөөдөр Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Есөнзүйл, Бүрд, Баян-Өндөр сумын нутгаар бороо орсон байна.

Цаашид энэ сарын 10, 11-ний өдөр ялимгүй хур тунадастай бол 14-ний өдөр салхины хурд ширүүсэх төлөвтэй байгааг тус албанаас мэдээлэв.



Холбоотой мэдээ