АРХАНГАЙ: Эдийн засгийн анхдугаар олимпиадад 230 гаруй сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-12 09:09:51

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монголбанкны Архангай аймаг дахь салбараас санаачлан Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Архангайн ирээдүйн санхүүчид” санхүүгийн анхдугаар олимпиадыг зохион байгууллаа.

Олимпиадын бэлтгэл болгож Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн ахлах ангийн сурагчдад санхүүгийн мэдлэг олгох 86 цагийн 8 хичээл оржээ. 

Хичээлийн үр дүнг бататгах зорилготой анхдугаар олимпиадад ахлах ангийн нийт 230 гаруй сурагч оролцож, 100 онооны 34 даалгаврыг гүйцэтгэсэн юм.

3-р байрыг 70 оноогоор Лаборатори 1-р сургуулийн 10Г ангийн сурагч Н.Хонгорзул, дэд байрыг 71 оноогоор 3-р сургуулийн 11А ангийн сурагч Б.Ундрал нар эзэлсэн бол Лаборатори 1-р сургуулийн 12Б ангийн сурагч Б.Хулан 72 оноогоор тэргүүн байр эзэлжээ.

Цаашдаа энэхүү эдийн засгийн олимпиадад сумдын сургуулиудын сурагчдыг хамруулж, уламжлал болгохоор төлөвлөжээ.

Холбоотой мэдээ