Хятад, АНУ-ын өндөр албан тушаалын төлөөлөгчид хоёр талын харилцааны талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-12 15:12:28

ВЕНА. /Xinhua/. Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга Ван И, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар Австрийн нийслэл Вена хотноо лхагва, пүрэв гарагт хоёр талын харилцааны талаар илэн далангүй, гүн гүнзгий агуулгатай, үр бүтээлтэй хэлэлцээ хийжээ.


Хоёр тал Хятад-Америкийн харилцаанд тулгарч буй саад тотгорыг арилгах, дордож буй харилцааг тогтворжуулах талаар хэлэлцсэн байна.


ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И мөн Тайванийн асуудлаарх Хятадын талын байр суурийг тодорхой тайлбарлажээ.


Талууд мөн Ази-Номхон далайн бүс нутаг, Украины нөхцөл байдал болон харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн  бусад асуудлаар санал солилцсон байна.


Түүнчлэн энэхүү стратегийн харилцааны сувгаа үргэлжлүүлэн ашиглахаар тохиролцжээ. 

Холбоотой мэдээ