ГОВЬ-АЛТАЙ: 2000 гаруй иргэн 21 мянган мод тарьж суулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-15 11:23:10

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Үндэсний мод тарих өдрийн хүрээнд Есөнбулаг сумын 2000 орчим иргэн 12 байршилд 21000 мод тарьж суулгасан тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын 108 сая мод тарих санаачилга дор хаврын мод тарих ажил өрнөлөө. Үйл ажиллагааны хүрээнд тавдугаар сарын 13-нд Говь-Алтай аймгийн төр захиргаа, аж ахуйн нэгж, ТББ, Есөнбулаг сумын иргэд нийт 2000 орчим иргэн 21 мянган мод тарьж суулгалаа. Энэхүү мод тарих ажлын бэлтгэл хангах хүрээнд 12 байршилд 20 гаруй мянган модны нүх ухах ажлыг ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, БОАЖГ, Есөнбулаг сумын ЗДТГ, Ойн ангийн дэмжлэг туслалцаатайгаар 7 хоногийн өмнө бэлэн болгожээ.


Мөн дээрх 12 байршилд гүний худаг гаргах, усан сан байгуулах, тор хашаа барих, усалгааны систем байгуулах ажлыг мэргэжлийн байгууллага ААН-үүдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэх ажлыг оны эхнээс төлөвлөгөөтэй зохион байгуулж, худаг усан сан 13-ыг байгуулан 8 км орчим усалгааны системийг бий болгож, худгийн усыг нарны цахилгаан үүсгүүр ашиглан усан санд шахах 3 төхөөрөмжийг угсран ашиглалтад оруулжээ. Ингэснээр сүүлийн үеийн шилдэг технологийг орон нутагт ялангуяа мод тарих үйлсэд ашиглаж хэвшиж байгаа юм.


Мод тарих, ургуулах ажил нь хүний амьдралдаа хэрэгжүүлэх сайн үйлсийн нэг бөгөөд тарьсан модоо аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, ААТҮГ, ААН-үүд хуваарилан авч услалт, ургалт, хамгаалалтыг хариуцан ажиллахаар хичээн ажиллаж байна. Мод тарьсан байгууллага, хамт олон, хүн бүр өөрсдийн тарьсан модоо усалж ургуулан “Ногоон Алтай”-гаа бүтээх их үйлсэд болон Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойдоо бодитой хувь нэмрээ оруулан улам идэвх зүтгэл, сэтгэл гарган хичээн ажиллахыг холбогдох албанаас уриалав.


Холбоотой мэдээ