АРХАНГАЙ: Цахир сум хамгийн бага буюу 719 өрхтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар жил бүрийн 5 дугаар capын 15-ныг “Гэр бүлийн олон улсын өдөр” болгон тэмдэглэх тогтоол баталсан. Монгол Улсын хувьд энэ өдрийг 2006 оноос тэмдэглэж эхэлжээ.
Гэр
бүлийн олон улсын өдрийг тохиолдуулан Архангай аймгийн гэр бүлтэй
холбоотой статистик мэдээллүүдийг 2022 оныхоор хүргэе.
Архангай
аймаг 96 мянга гаруй хүн амтай, 28219 өрхтэй. Эрэгтэй өрхийн тэргүүнтэй 22188
өрх байгаа бол үлдсэн 6031 өрхийг эмэгтэйчүүд авч явж байна. Аймгийн нийт өрхийн
6075 нь аймгийн төвд бол сумын төвд 4847 өрх, хөдөө 17297 өрх байна.
Хамгийн
олон өрхтэй нь аймгийн төв Эрдэнэбулган сум 6031 өрхтэй бол хамгийн бага өрхтэй
Цахир сум 719 өрхтэй байна.
Архангай аймаг 101 багтай бөгөөд хамгийн бага буюу 97 өрхтэй нь Хангай сумын Гичгэнэ баг бол хамгийн олон өрхтэй нь Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 1223 өрхтэй байна.
18
хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх 1918 байна. Мөн 18 хүртэл насны
хүүхэдтэй өрх толгойлсон эх 1112 байна.
Өрхүүдийг
гэр бүлийн гишүүдийн тоогоор ангилбал:
10
буюу түүнээс дээш өрхийн гишүнтэй 43 өрх,
9
гишүүнтэй 94,
8
гишүүнтэй 249,
7
гишүүнтэй 816,
6
гишүүнтэй 2756,
5
гишүүнтэй 4542,
4
гишүүнтэй 5076,
3
гишүүнтэй 4211,
2
гишүүнтэй 4418,
1 гишүүнтэй 6017 өрх байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Гэрлэлтийн хувьд 2022 онд нийт 554 хос гэрлэлтээ бүртгүүлсний 148 нь дээд боловсролтой хүмүүс байв.
Гэрлэлтээ
цуцлуулсан 49 өрх байгаа ба үүний 29 нь аймгийн төв Эрдэнэбулган суманд, үлдсэн
20 нь сумдад байна.