СҮХБААТАР: Цагдаагийнхан 1300 ширхэг мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-19 10:49:34

Баруун-Урт /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Хаврын мод тарих аянд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын хамт олон нэгдлээ. Албан байгууллагын ажилтан бүр 10 ширхэг мод тарих үүрэгтэй. Тус хамт олон нэг алба хаагч заавал тарих модны нормоо давуулан биелүүлж, нийт 1300 ширхэг мод тарилаа.


Цагдаагийн газрын хашааны гадна болон дотор талд модоо тарьсан бөгөөд цаашид ойр орчмын ногоон байгууламжаа нэмэгдүүлэх замаар модыг усалж, арчилж тордох ажлыг өөрсдөө гүйцэтгэнэ.

Аймгийн хэжмээнд энэ жил 350-400 мянган мод шинээр нэмж тарина. Бүх нийтээр мод тарих өдөр, хаврын мод тарих аяны нээлтээс хойш мод тарих ажил үргэлжилсээр байна. Одоогоор 100 гаруй мянган модыг тариад байгаа аж. Уг ажилд сум, албан байгууллагууд идэвхтэй оролцож байна. Эдгээрээс гадна айл өрх, иргэн бүр таван ширхэг мод тарих үүргээ биелүүлж, идэвх санаачилгатай байхыг уриаллаа. 




Холбоотой мэдээ