Анхан шатны шүүгчид онлайн зөвлөгөөн хийлээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-09-09 10:43:02

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулагдсан Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комисс өичгдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд онлайн хуралдаан хийсэн байна.

Хуралдаанаар анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комиссын даргаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Дамдинсүрэнгийн Оюунбатыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгожээ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх товыг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагт, санал хураалтын ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09.00 цагт /Улаанбаатарын цагаар/ байхаар тогтоол батлав. Шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комиссын бүрэлдэхүүн нь дүрэмд заасны дагуу шүүгчээр хамгийн олон жил ажилласан тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрдэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комиссын даргаар Д.Оюунбат гишүүдэд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ням, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван,Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баатар, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв зомиссын даргаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн гишүүдэд Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г Тэгшсуурь, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчдийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бямбажав, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дэнсмаа, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нарангэрэл нар ажиллалаа гэж ШЕЗ-ийн ОНХА-аас мэддэллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ