ӨНӨӨДӨР: “Монгол орны биологийн олон янз байдал”-ыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-22 05:48:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.30 цагт: “Чингис” зочид буудалд: “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” үндэсний анхдугаар чуулган болно. Утас: 8904-4874, 8911-9482.

10.00 цагт: Төрийн ордонд: Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад эхэллээ.

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

10.00 цагт: ШУТИС-д: Тус сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд-2023” техник-технологийн улсын олимпиадын хаалт болно.

12.30-17.30 цагт: “Туушин” зочид буудалд: “Олон улсын биологийн олон янз байдал”-ын өдөрт “Монгол орны биологийн олон янз байдал” хурлыг БОАЖЯ-наас зохион байгуулна.

11.00 цагт:Монгол ньюс мэдээллийн төвд: Монголын анхны хөрөг гэрэл зургийн "Тэнгэрийн заадас" номын нээлт, үзэсгэлэнгийн талаар зохиогч Ж.Буд-Эрдэнэ, гэрэл зурагчин Ө.Баттайван зохиолч Г.Аким, хөгжмийн зохиолч Б.Долгион нар мэдээлэл хийнэ.

12.40 цагт: МУИС-д: Кэмбрижийн их сургуулийн судлаач доктор Элизабет Фокс "Монголын махны тухай антропологийн судалгаа" сэдвээр лекц уншина.



Холбоотой мэдээ