Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭГерманы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөр Орон нутгийн цогц хөгжил түншлэл /ICDP/ төслөөс Төрийн албан хаагчдад зориулсан сургалтаа өнөөдөр эхэллээ.
Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх энэхүү сургалтанд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтаар хүний нөөцийн бодлого төлөвлөлт, бүрдүүлэлт, анхаарах асуудлуудын талаар Орон нутгийн тогтвортой хөгжлийн институтын багш Ш.Цэрэндулам хичээл зааж байна.
Сургалт үдээс хойш мотиваци, идэвхижүүлэлтийн арга хэрэгслүүд сэдвээр Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон аймгийн ЗДТГ-ын алба хаагчдад үргэлжлэн явагдаж байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг