ДОРНОГОВЬ: Жар гаруй мянган толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-23 09:23:08

Сайншанд /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 13 сумын нийт 758 өрхийн 461.7 мянган толгой мал отроор хаваржиж байна.

Том малын зүй бус хорогдлоор тэмээ 55, адуу 5540, үхэр 5299, хонь 17945, ямаа 31942 бүгд 60781 толгой мал хорогдоод байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Энэ хавар говийн бүс нутагт олон удаагийн давтамжтай шороон шуурга шуурснаас үүдэж мал салхинд уруудах, элс шороонд дарагдаж үхэх зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас олноор хорогджээ.

Холбоотой мэдээ