АРХАНГАЙ: Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Архангай аймагт нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг 21 аймгийн төвд нээж, үйлчилгээг жигдрүүлэх ажлын хүрээнд Архангай аймагт Төрийн цахим үйлчилгээний тус цэгийг нээлээ.
Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэгийг Архангай аймагт нээснээр аймгийн 96,000 гаруй иргэнд төрийн үйлчилгээ ойртож байна.
Төрийн цахим үйлчилгээний цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
Цаашид 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг “ХУРДАН” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ.
Нээлтийн үеэр Архангай аймгийн
Цахилгаан холбооны 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Холбооны газраас
хэрэглэгчийн өдөрлөгийг зохион байгууллаа.