ДОРНОГОВЬ: Он гарснаас хойш төрийн байгууллагууд 65800 мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-25 14:50:41

Дорноговь /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймгийн төрийн байгууллагууд, нийт сумын хэмжээнд 2023 он гарснаас хойш  65800 мод тарьжээ.

"Бүх нийтийн мод тарих үндэсний ѳдрийг тохиолдуулан Сайншанд сумын "Говь парк" цэцэрлэгт хүрээлэнд 80 аж ахуй нэгж байгууллагууд хайлаас, сухай төрлийн 16000 ширхэг мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.

Мөн модны болон цэцгийн мандлын үрсэлгээ, жимсний мод, нарийн ногооны үр борлуулах үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан" хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ