Хүүхдийн баярын өдөр зарим чиглэлд нэмэлт автобусаар үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-31 13:09:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш нийтийн тээвэрт 738 автобус хуваарийн дагуу үйлчлэхээс гадна Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа дуусах 21.30 цагт дөрвөн зогсоолоос долоон чиглэлд долоон автобус үйлчилнэ.


Үүнд, Цэцэг төв-Хайлааст, Цэцэг төв-Дүүхээ дэлгүүр, МУБИС /хойд/-Ханын материал, Ард кино театр-Орбит, Ард кино театр-Нисэх, Сүхбаатарын талбай-Улаанхуаран, Сүхбаатарын талбай-Шархад чиглэл багтаж байгаа юм. 


Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хааж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дараах зураглалын дагуу үйлчлэхийг нийслэлийн Нийтийн тээврийн газар мэдээлэв. 



Холбоотой мэдээ