ДОРНОГОВЬ: Жижиг дунд үйлдвэрийн зургаан төсөлд нарийвчилсан үнэлгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-05 12:06:52

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс 2023 онд Жижиг дунд үйлдвэрийн газарт есөн төсөлд нийт 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн хүсэлт ирүүлжээ.

Дээрх төслөөс урьдчилсан шатны шалгаруулалтад 786 сая төгрөгийн санхүүжилт хүссэн зургаан төслийг албаныхан судалж зээл олгох боломжтой гэж үзжээ. ЖДҮГ-ын Зээл төслийн хэлтсийн мэргэжилтэн В.Занданбат, Бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Э.Уянга нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг тус аймгийн Айраг, Дэлгэрэх, Сайншанд,Замын-Үүд суманд өнгөрсөн тавдугаар сард ажиллаж төслийн нарийвчилсан үнэлгээг хийсэн байна.

Ажлын багийнхан эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр 100 сая төгрөгийн санхүүжилт хүссэн нэг төсөл, хүлэмж мод үржүүлэг, тоног төхөөрөмжийн чиглэлээр 90 сая төгрөгийн санхүүжилт бүхий нэг төсөл, дөрвөн улирлын хүлэмжийн чиглэлээр 100 сая төгрөгийн санхүүжилт хүссэн нэг төсөл, мал эмнэлгийн үйлчилгээний байр, тоног төхөөрөмжийн чиглэлээр 98 сая төгрөгийн санхүүжилт хүссэн нэг төсөл, оёдлын тоног төхөөрөмж чиглэлээр 98 сая төгрөгийн санхүүжилт хүссэн нэг төсөл, хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн чиглэлээр 300 сая төгрөгийн санхүүжилт хүссэн нэг төслийг тус тус хамруулж нарийвчилсан үнэлгээ хийсэн байна.

Холбоотой мэдээ