ДОРНОГОВЬ: Нөхөн сонгууль явуулах бэлтгэл ажлыг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-06 14:33:36

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум дүүргийн Сонгуулийн тухай хуулийн дагуу Дорноговь аймгийн Айраг болон Эрдэнэ суманд нөхөн сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг албаныхан хангаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нас барж бүрэн эрх нь дуусгавар болсон тул дээрх суманд нөхөн сонгууль зарлан явуулах шаардлагаар аймгийн Сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. 

Нөхөн сонгууль хуулийн дагуу энэ оны зургаадугаар сарын 18-нд болох бөгөөд улс төрийн нам хүчнээс нэр дэвшсэн хүмүүс сурталчилгаагаа хийж буй.

Холбоотой мэдээ