Авто зам засвар, арчлалтын 20 компанийг нэгтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-07 13:12:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын тоог цөөлөх, шаардлагатай тохиолдолд нээлттэй хэлбэр рүү шилжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас 20 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто зам засвар, арчлалтын компани /АЗЗА/-ийг нэгтгэх шийдвэрийг гаргасан байна.  


Тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй уг компанийн нэр дээр хувьцаа гаргахад хөрөнгө оруулах сонирхолтой иргэд, бизнесийнхэн ховор байна гэсэн судалгааг Монголын Хөрөнгийн биржээс гаргасан аж. Үүний зэрэгцээ үр ашигтай ажилладаг компани одоогийн байдлаар цөөн байгаагийн дээр ажилтан ажиллагсадын цалин хөлс ч сайнгүй. Зөвхөн Сэлэнгэ аймгийн АЗЗА ашигтай ажилласан байна. Мөн эдгээр компаниудын ТУЗ-д 180 хүн ажиллаж байгаа ба энэхүү өөрчлөлтийг хийснээр 9 хүн л ажиллах болж, төсвийн хэмнэлт бий болох гэнэ. 


Ингэснээр хөрөнгө оруулах сонирхлыг бий болохын зэрэгцээ компанийн засаглал сайжирч, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.


Холбоотой мэдээ